Ямар учиртай газар вэ гэж үү?

Улс орны нийгэм эдийн засаг болон эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар дугуй ширээний ярилцлага хийнэ.

Хайрла,,,гуйя

2018-11-20, 12:07

 Бурхан минь....

Ертөнц даяар хашхирч би нэгэн гуйлга гуйя
Ер бусын улаан нар мандахаас өмнө амжиж гуйя
Цус нь Монгол хүн бүрийн өмнөөс залбирч гуйя
Цэнхэр гараг дээрх Эх Орныг минь л бүтэн оршоож хайрла...гуйя

2018.11.09
Шөнө дунд- 03:03\'

Дэлгэрэнгүй...

Сэтгэлгүй хүнээс юу ч битгий хүлээ

2018-11-20, 12:05

 СЭТГЭЛ гэдэг бол бүх зүйл. 
Сайхан сэтгэлээс- хайр, халамж, өглөг, буян хишиг, нинжин сэтгэл, уучлал, үнэн, хүлээлт, баяр хөөр ургаж байдаг. 
Тиймээс нэгэнт л өөрт минь сэтгэл гаргадаггүй хүнээс сайхан бүхнийг хүсэж хүлээнэ гэдэг усгүй элсэн цөлөөс цэцэг нэхэхтэй ижил ажээ. 
Цаг минут тутамд түүнээс зөвхөн ашиг хонжоо, худал үг, хуурамч инээмсэглэлийг олж харж зүрх баясах юуг ч олж мэдрэхгүй. Энэ бол өдөр бүр үхэж буйтай ижил мэдрэмж бөгөөд хамгийн хэцүү зүйл бол амьд атлаа сэтгэлээр үхэх юм. 
Гётен үгтэй санал нийлэв. "ХҮНИЙГ ТАНИХ ТУСАМ АДГУУСТАЙ НӨХӨРЛӨХ ЮМСАН ГЭСЭН ХҮ...

Дэлгэрэнгүй...

Холын тэртээх ууланд

2018-11-13, 07:44

 Холын тэртээх ууланд
Цэцэг ургаж байна гэнэ
Хотол олноороо тэнд зуныг угтаж байгаа гэнэ
Зүр гөрөөсийн дэлэнд сүү эвлэж байгаа гэнэ
Зөөлөн зөөлнөөр нар 
Тэнгэр өөд цонож байгаа гэнэ

Холын тэр ууланд би очсон байна гэнэ
Хонхондой цэцэгийн тойромд гүйж байна гэнэ
Зүр гөрөөсний янзатай тоглож байна гэнэ
Зуны нарны цацраганд шаргалтаж байна гэнэ
Зүүдэндээ тэнгэрт очоод жаргаж байна гэнэ






...

Дэлгэрэнгүй...

МИНИЙ ХЭРЭГЛЭДЭГ АППУУД: THE NOMADIC SOUL-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.САРАНТУЯА

Sun-14-Oct-2018, 03:50 PM

 Өнөөдөр бид залууст үүргэвчтэй аяллаар дамжуулан залууст шинэ сэдэл, шинэ эрч хүч өгдөг нэгэн бүсгүйг урьж, хэрэглэдэг апп-уудаа танилцуулахыг хүссэн юм.

Индонезийн Балид аялал жуулчлалын чиглэлээр суралцсан Б.Сарантуяа өдгөө The Nomadic Soul хэмээх стартапыг үүсгэн байгуулж, Зүүн Өмнөд Ази болон Европын улсуудаар хамгийн хямд зардлаар үүргэвчтэй аялал хийхийг санал болгож байгаа юм. 25 ч хүрээгүй байгаа тэрээр өдгөө аль хэдийн 16 орноор үүргэвчтэй аялал хийсэн бөгөөд 2 сая төгрөгөнд багтах бүтэн сарын аяллаар хамгийн багадаа 4 орноор зочилдог гэнэ. Түүний аяллаа төлөвлөхдөө, аяллынхаа ү...

Дэлгэрэнгүй...

Мартуулж өгөөч

2018-10-12, 05:12

Хайрт минь...чамайгаа санаж байна. үнэрийг чинь, тэврэлтийг чинь, халуун дулаан үгсийг чинь, бас халамж хайрыг чинь. Зөөлөн үнсэлтэд чинь нар гийдэг байснаа, зөвхөн миний төлөө гэсэн сэтгэлд чинь хайлдаг байлаа. Инээмсэгллээр нүүр минь дүүрч, хайраар зүрх минь бялхдаг байлаа. Чи минь надад яг зун шиг дэлгэрч ирсэн, бас өвөл шиг хатуу хөтүүг хамтдаа туулсан, хавар шиг л нэг нэгэндээ уусаж дэлгэрсэн, нэг л өдөр тэр бүхэн навч шиг хатаж, намар шиг хоёр тийшээ хийсчихсэн. 
Одоо ...одоо харин нэг л зүйлийг хүсэж байна. Энэ бол сэтгэл, тархи, зүрхэн дотор байгаа чамайг навчистай хамт хийсгэх. Бо...

Дэлгэрэнгүй...

навч чи хаашаа хийсэн оддог вэ

2018-10-5, 08:19

 Навч чи хийсээд хаашаа оддог вэ
Өвөлийн турш нарруу хийсээд
Хавар болоход өнгө болон шингээд
Зунаар илүү хурц гэрэлтүүлэн
Намраар намайг гуниглуулах гэж буцаж ирдэг үү

Аль эсвэл диваажинд хүрч очдог уу
Аавд минь миний талаар ярьж өгдөг үү
Сүүдэрт нь хэрхэн хоргодсон тухай
Сүнстэй нь ярин уйлан зогсдог тухай хэлдэг үү

Навч чи хаашаа хийсэн оддог вэ 

...

Дэлгэрэнгүй...

Сайн эрийн нэр нь ААВ УУЛ болдог

2018-10-4, 05:40

     Цэцэрлэгт байхдаа бид нусны ачлуураараа бөмбөг хийж тоглодог байв. Алчуураар бөмбөг хийхийг хаанаас ч юм сурсан байх. Саяхан найзуудтайгаа хамт ууланд алхачихаад буцах замдаа машин дотор  нэг найзынхаа 5 настай хүүд ээжийнх нь хүзүүний ороолтоор бөмбөг хийж өгөн хамт тоглосон юм. Тэр надаас гэнэт "Та аавтай юу" гэж асуусан. Томчууд нь санаа  зовон байх зуур би түүнд маш баяртайгаар БИ ААВТАЙ гэж хариулсан юм. Аав минь 16 жилийн өмнө нас барж намар хүртэл надад хүнддэх болж би нүцгэн хус шиг өнчирч хоцорсон ч сэтгэлдээ өдийг хүртэл аавтай хэвээр...

Дэлгэрэнгүй...

Намар чи

2018-9-22, 11:29

 Үгс чиний өмнө 

Шүлэг болон эвлэрч,
Өнгө чиний өмнө 
Алтан шаргалаар урсаж,
Зун чиний өмнө цэцэгсээ хатаан хүлцэж байхад,
Зурвас бичиж зураг зурж үлдээчихээд хаашаа одно вэ чи..,

Модод чамайг мордуулах гэж
Навчсаа хийсгэж цацал өргөдөг үү
Салхи чамайг хагацъя гээд
Сүүлчийн бороогоор сөн түшдэг үү

Даанч яарам юм намар чи
Дараа жил чамайг ирэхээр
Дахин гунихыг би хүсэмгүй
Түүнийг төөрүүлчихээд ирээрэй

...

Дэлгэрэнгүй...

Сэтгэл үгүй бол

2018-9-19, 05:42

Аав маань " би яах вэ эмээдээ л ус дөхүүлж өг, Би яах вэ ээждээ л өглөө босч гал түлж өг" гэдэг байв. Эмээдээ ч ус түлээ дөхүүлхээс гадна гэр орны аар саар бага сага зүйлд нь. Их ч бай бага ч бай хамаагүй юу ч хийж өгсөн бай, буруу зөрүү, дутуу хөтүү ч бай хамаагүй гар хөдөлгөсөн л бол эмээ маань учиргүй их баярлана. Хамаг л сайхан үгээр эвийлж энхрийлнэ. Чихэр авахаасаа илүү эмээгийн баярлаж байгаа царайг харах гэж, сайхан халуун үгсийг нь сонсох гэж, яавал эмээ маань илүү их баярлах бол гэж бодож улам их хичээдэг байв. Эмээгийн тэр бүх зан хүнд баярлах ЧИН СЭТГЭЛ байж ээ. Гэтэл одоо том болс...

Дэлгэрэнгүй...

Үхэх минь ч бусдад хамаагүй

2018-9-18, 08:02

 Уйтгар гуниг гэж хүлээн зөвшөөрсөн харуусал минь
Уйтгар гуниг шиг санагдахгүй байсан ч хүмүүст хамаагүй
Үхэхдээ би өөртэйгөө хамт аваад үхнэ

Ганцаардалд дасан зожигорч суугаа хөөрхийлөл минь
Ганцаардал шиг харагдахгүй байсан ч хүмүүст хамаагүй
Үхэхдээ би ганцаараа л үхнэ

Жаргал гэж итгэж бас л ганцаараа суугаа энэ орой
Жаргалтай орой шиг бодогдохгүй байсан ч бас ч хүмүүст хамаагүй
Үхэхэд тэр жаргал айдасгүйгээр намайл явуулна 

Хайр гэж хайрлаж сэтгэлээ бүлээцүүлдэг дүр минь
Хайрлам хүн шиг зөвшөөрөгдөхгүй байсан ч хүмүүст бүүр хамаагүй
Үхэхэд минь тэр л дүр миний хайрыг нулимас болгон гаргаж&n...

Дэлгэрэнгүй...

Арагш гурав алх

2018-9-14, 10:59

Үхэл амьдралын хооронд
Гуравхан алхам бий..,

Үнэнээ одоо л чамд хэлье!
Ухарч гурав алхаад
Амийг минь авар..,

Хайр
Хүлээлт
Уучлалыг минь
Харин өөртөө үлдээ,

Хэзээ нэгэн цагт
Чамайг диваажинд хүргэх
Гурван алхам болон үлдэг..,

...Амийг минь авар
Арагш гурав алх
Ахиж битгий
Урагш гишгээрэй
Би үхчихнэ шүү

Дэлгэрэнгүй...

Надаас өөр юуг булаах гээв

2018-9-14, 08:16

 Навчис шарлаж хатна
Цэцэгс ч бас үхнэ
Хөгшдийн таягны чимээ тодорно
Хөлдөж буй газар
Хөлийг нь мөсөөр хайруулахаар зэхнэ
Энэ үед эмээгээ үгүйлнэ
....
Ээж минь илүү намсана
Аав минь илүү санагдана
...
Намар бүр ийм л байдаг
Надаас өөр юуг булаах гээв
....

Дэлгэрэнгүй...

Үгүй

2018-9-12, 02:16

 Дэлхий бөөрөнхий гэв үү...Үгүй

Дэлхий дөрвөлжин,

Заяа тавилан харин бөөрөнхий 
Дагаж мөрдөх дүрэм гэж үгүй,,,

Дэлгэрэнгүй...

2018-9-11, 02:21

 Дагаж мөрдөх дүрэм гэж надад байхгүй. Зөн совингоо л дагаж, Бас зоригтой байх хэрэгтэй. Үй олон байсан хүслүүд он цагт мартагдан арилж ганцаас ургасан хэдхэн хүсэл л намайг ээрнэ. Салхи үсээр оролдох шиг ...

Дэлгэрэнгүй...

2018-9-4, 08:17

 Намраар аав минь

Жихүүн бороо шиг 
урсчихсан,
Навчис насыг нь
Чулуу шиг дараад 
зогсоочихсон..,

Зүрх сэтгэлд 
гал шиг ноцдог дүр нь
Зүүдэнд ус болон урсав,
гол болон үерлэв..,

Нойтон нүдтэй сэрэхэд
Бороо асгарч байв
Намар дахиад л
Намайг уйлуулахаар
Цонхны цаана ирчихэж.

180902.АБ

Дэлгэрэнгүй...

2018-9-3, 01:37

\"57582a8a16cffb669fbb047676653fb4\"
Зовлон дүүрэн байсан
Чи намайг хайрладаг гэж итгэдэг байхдаа..,
Зовж байгаагаа мэдрээд
чи намайг хайрладаг байгаасай гээд
найддаг байлаа.
Шаналалд живж орхисон. 
Шаналсан зүрхэнд 
Чиний хүйтэн дүр
Тэр дүрээс айж эхэлсэн
Айдаснаасаа зугатааж эхэлсэн 
Дундарч буй худаг шиг
Зүрх хоосорч эхэлсэн
Өнөөх шаналал 
Шатаж эхэлсэн
Үнс нурам болон хийсэж орхисон
Дүүрэх зовлон үгүй болсон
Дүр чинь айдастай хамт
Худгийн уч шиг ширгэж орхисон



...

Дэлгэрэнгүй...

Үхүүлчихэж чи миний зүрхийг

2018-8-24, 03:18

 \"01b81673a98a3de6b1514d192e494e14\"
Өөрийн зүрхээ гээчихээд
Өмнө нь би зөвхөн
Чамайг л тэвэрдэг байлаа

...Өр минь өвдөх, гомдол төрөөд удав
Өнөөдөр би чамаас
Зүрхээн эрж олов..,

Чамд байсан зүрх минь
Даарч бээрээд царцжээ
Цамцны чинь үнэрт
Догдлохоо ч байж
Дуу хоолойнд чинь
Уяран энэрхээ байж
Дурлал минь
Чиний гар дээр нөгчжээ..,

Зүсээ буруулав чамаас,
Зүрхээ тэврэв өөрөө
Харууслын нулимас 
Огтхон ч урссангүй
Хайртай байсны ул мөр нүдэнд минь ч
Ерөөс үлдсэнгүй

Чулуужсан зүрхээ танихаа байв би
Чухам чиний халаглал л
Үсний минь ширэлдээнд шингэнэ

...Үхүүлчихэж чи миний зүрхийг
үгээгүй гунигт гуйлгачин шиг
Сэтгэл минь хоосорчихож




...

Дэлгэрэнгүй...

Цас орохоор би ирнэ

2018-8-15, 04:52

\"39277226_2013614958669510_7964775013708464128_n\"

     Эхийн сэтгэл шиг, аавын түшиг шиг.., бас зураг шиг, дуу шиг, яруу найраг шиг хужиртын өдрүүд. Өвс ургах чимээ
ч сонсогдох мэт нам гүмээс би сэтгэлээ угаах их анирыг олж авсан юм. 

Хажууханд минь халуун гол шаргилж, хөлөн дор минь зүлэг чийгтэнэ. Бороо хэзээ ч ороогүй юм шиг нар гарч, нар хэзээ ч гарахгүй юм шиг манан суунаглана.

     Арван тавны сар урд уулын оройгоос зулын гэрэл шиг гэнэт бадамлан цэлийнэ.  Сар намайг, усыг, уулыг, амьтадыг, хужиртын сууриныг бүхэлд нь тэврэн асгарна. Мартаад удсан амар амгалан, бишрээд ханамгүй...

Дэлгэрэнгүй...

Хужиртын үдэш

2018-8-7, 07:00

 Хүрэн толгойн сүүдэр шуранхайлахыг

Галын оч чадхын үсрэхийг
Бороо ядруу унахыг
Цахилгаан ууртай цахихыг...,

Энэ бүх мэдрэмж
Надтай хамт үхнэ гэхээр
Энэ ертөнцөөс би
Уйдаж яаж зүрхэлнэ вэ

180801

Дэлгэрэнгүй...

Сүүдэр минь надаас урт

2018-6-13, 08:36

 
\"33ef224a27bc7aba2f0de7feba6e5aff\"
Өглөө болоход

Нар надаас сүүдэр ургуулдаг
Үдэш болоход
Тэр буцаагаад залгин оддог
...Тэгээд Шонгийн гэрэл асдаг
Тэндээс
Миний сүүдэр зүүгддэг...

Сүүдэр минь надаас урт,
Шөнө болох нь ээ...

Дэлгэрэнгүй...

Хөндөгдөж буй асуудлууд

Шинэ жилээ ярьцгаа..

Манайхан энд шинэ жилээ яаж тэмдэглэхээ ярилцацгаа.. хэрвээ он гаргаад хийнэ гэвэл.. тэр нь тэгээд н...

Уулзая, учрая

 Энд ихэвчлэн уулзая, учрая л гэсэн юм бичсэн байдаг юм байна шүү. Хүнтэй суугаад алга болчихоо...

Ууланд аялах

 Сайн байцгаана уу блогийн бичиг нар минь. Та нартайгаа уулзаагүй удсан байна шүү. Комын ард ба...

Блогмны 7 жилийн ой..

Анх 2006 оны 2 сарын дундуур анх блогмн нээгдэж байжээ. 7 жилийн ой болохым байна даа.. Албан буса...

salhind garah uu

on garsnaas hoish l yarigdsan nuguu aldart bolor tooloh ajillagaa ehleegui l bn.. obodiin zugees ene...

Санаа оноонууд нь энд байна

Төөрсөн бол ийшээ:

idiomatic-dormant