хийгээч ээ залуус аа
Би энэ талаар мөн ч их бичиж байна даа. Болдогсон бол өөрөө эхлүүлмээр санагдсан ч залхуурал,дээрээс нь зав гарахгүй юм. Нөгөө талаар миний хэлний мэдлэг сул байна л даа. Энэ өөрөө яг миний "ажлын байрны тодорхойлолт" онд ороод ирвэл ч бас болж байна л даа. Та нар өдөр тутмын сонин гарчигладаг л байх. Би лав ихэнхийг нь харчихдаг юм. Даан ч бүгд бараг адилхан мэдээлэлтэй. Жижигхэн оронд мэдээлэл бэлтгэх бас л хэцүү байх. Байдаг хэдэн "од"оосоо ярилцлага гэдэг юмыг нь аваад бараг дуусчихсан. Сүүлдээ нөгөө од нь ховордоод кино, клип, рекламны бараг "нийтийн хэсэгт" тоглосон хүнээс ярилцлага авахаа шахна. Гэхдээ амьдрал баян юм болохоор "но той, ноцтой" юм ундраад л байна л даа. Зарим сонин бараг үнэндээ ганц хүний блогоос дор үнэлэмжтэй явж байна. Хатуухан бичсэн бол уучлаарай. За гол зүйл рүүгээ оръё
Хэдэн жилийн өмнө "Mongol times" гэдэг дажгүй сонин байлаа. Эрхлэгч нь ерөнхий сайд асан М.Энхсайхан. Тэр үнэхээр гоё сонин гаргаж чадсан юм. Энэ пиар биш шүү найзуудаа. Зөвхөн ГАДААД ЕРТӨНЦИЙН талаар. Хавсралт нь гэж үнэн сонирхолтой. Жишээ нь гэхэд Ариун цэврийн өрөөний тухай ч юм уу. Хүн төрөлхтөн ариун цэврээ хэрхэн хангаж ирсэн түүхтэй, тэр нь яаж хөгжсөн гээд л. Даан ч хөөрхий минь нүд аньсан юм. Түүнээс хойш олон л сэтгүүл, сонин мэндэлсэн. Гэхдээ гүйцсэн нь үгүй л болов уу. Яг ийм үед хэдэн хэлтэй устай залуучууд минь нийлээд нэг юм ХИЙГЭЭЧ ээ. Цаана чинь энэ талын гадаад мэдээллээр цангасан хүмүүс пиг байна. Гадаад мэдээ гэдэг уг нь холливуудын хэдэн оддын салсан суусан, хамгийн урт хиам, багдадад дэлбэрэлт болсон төдий биш л гэж боддог шд. Одоо сонинуудынх ийм л байнашд. Уг нь өчнөөн хэлтэй блоггерууд байдаг. Яаж ийж байгаад эхний дугаараа гаргачихад яадгын. Өөрсдөө л мэд
Илгээх | хүн уншсан | Бичсэн: dadido
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (20) | :
найзаар урьдаг ч билүү жагсаалтанд нь нэмэгддэг байх аа. надад ийм санал ирж байсан санагдаж байна. би лав өөрөө яагаагүйЦаашдаа үнэхээр хэрэгцээтэй байж чадвал сонин, сэтгүүл хэлбэртэй болгоход бол ядах зүйлгүй байх аа...
дао> Хамтран бичигчийн урилга явуулсан шүү. Зөвшөөрөөд аваарай. Өөр хамт бичих хүмүүс байвал бичээрэй.
zozo bi bichleg oruuldguu bolhoor urilga ywuulku bzde
/odoo yag unshij baigaa nomniihoo tuhai bichchii.
bodoh, tungaah yum bhgui.
kkkk 
Хөндөгдөж буй асуудлууд
Уулзалт...
Өнгөрсөн Хагас сайн өдөр буюу 12.03-нд Монгол Блогчидын наадам болсон билээ. Энд манайхаас 7 блог ор...
Салхинд гарцгаая
Тэхээр энэ хагас сайнд буюу 20-нд 11:00 цагаас Тэнгис кино театрын талбайд цуглацгаая БлогМн-ийнхээн...
Цаасан сэтгүүл
Ер нь нийлж байгаад Блогмн.нэт гээд ч юм уу сэтгүүл гаргавал ямар вэ? Ашгийн төлөө бус хямд, блогийн...
Санал асуулга..
манайхан ийшээ ороод салхинд хэзээ гарах вэ талаар саналаа өгчээрэй.. http://www.facebook.com/home.p...
(гарчиггүй)
oroi taaraldahaa martaagui biz.............
Санаа оноонууд нь энд байна
- Уулзалт... бичлэгт Zurai: (хязгаарлагдсан)
- Уулзалт... бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- Уулзалт... бичлэгт tamerlan13: (хязгаарлагдсан)
- Уулзалт... бичлэгт Zurai: (хязгаарлагдсан)
- Цаасан сэтгүүл бичлэгт Гоо сайхан ертөнцийг аварна: (хязгаарлагдсан)
- Уулзалт... бичлэгт Гоо сайхан ертөнцийг аварна: (хязгаарлагдсан)
- Уулзалт... бичлэгт Алтангадас: (хязгаарлагдсан)
- Уулзалт... бичлэгт Telnet: (хязгаарлагдсан)
- Уулзалт... бичлэгт xvv ٩(̾●̮̮̃̾•̃̾)۶: (хязгаарлагдсан)
- Уулзалт... бичлэгт Энхмандах: (хязгаарлагдсан)
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||












