АЖИЛ ХЭРЭГ
Балжинням ч гэнэ үү Дашням ч гэнэ үү давхацсан өдөр анхны алтан хараацай ч гэнэ үү элсний 13 ч гэнэ үү хэдэн нөхөд Блогчдын холбоо байгуулах алхам хийгдэж байгааг дуулгасанч гэнэ үү ... Мэдээж төрийн бус байгууллага хэлбэрээр. .. үйл ажиллагаа нь уян хатан хэлбэрээр.. цаасан дээр байх нь нэг өөр, ажил хэрэг, үйл хэрэг өндөрт тавигдах биз…… обод
Нийт бизнес эрхлэгчид Та бүхэндээ блоггеруудын зүгээс
уриалах нь:
Үймээний улмаас хохирсон Монгол Улсын Филармони /Баян Монгол чуулга, Соёл Эрдэнэ хамтлаг, Морин хуурын чуулга/, Уран зургийн галлерей, Соёлын төв өргөө зэрэг байгууллагуудад туслахыг нийт бизнес эрхлэгчиддээ блоггер залуусын зүгээс уриалж байна.
Монголын блог бичигч хэсэг залуусын санаачлагаар сүйтгэгдсэн урлагаа сэргээн босгох үйлсэд нэгдэн гар бие оролцохоор сэтгэл шулуудсан билээ. Тус үйлсэд www.gogo.mn, www.blogspot.com, www.banjig.net, www.blogmn.net сайтад блог бичигч залуус хамтарч байна. Блогчидын нийтлэл, интернэт дэхь боловсрол оюуны чиглэлийн нийтлэлийг олон нийтэд хүргэх, улмаар өөрсөдийн амьдарч буй нийгмийн ухамсарт эерэгээр нөлөөлөх зорилготойгоор “Монголын Блогчидын Холбоо” ТББ байгуулахаар зориг шулуудсан залуус анхны үйл ажиллагаагаа болгож сүйтгэгдсэн урлагаа нөхөн сэргээх “SOS!!!” хөдөлгөөний 14 хоногийн аянаа эхлүүллээ.
“Морин хуурын чуулга”, “Улсын филармони”, “Баянмонгол чуулга”, “Уран зургийн галлерей” зэрэг байгууллагуудынхаа нөхөн сэргээх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулах энэхүү аянд эрхэм уншигч таныг хамтрана хэмээн найдаж байна. Энэхүү аяны хүрээнд хандив цуглуулахаар Голомт банкинд “Төгрөгийн: 2201079705 Валютын 2201079717 Б.Батхүү” дансыг долдугаар сарын 3-ний өдөр нээлээ.
Бид хандив өргөсөн байгууллага аж ахуйн нэгжүүдийн хандивын талаарх мэдээ мэдээллийг GoGo.mn сайтын онцлох мэдээ болгон байршуулна. /GoGo.mn вэб сайтын онцлох мэдээний нэг өдрийн тариф 100 ам.доллар/ Мөн блог үйлчилгээний нүүр хуудсан дахь хандивын дансны баннерт тухайн байгууллагын лого, нэрийг байршуулах төдийгүй 1-5 блогт /GoGo.mn, Blogspot.com, Banjig.Net/ мөн лого, нэрийг байрлуулна. Мөн хандивын үйл ажиллагааг нээлттэй байлгах үүднээс бид мэдээ мэдээллээ байнга шинэчлэн оруулж байгаа билээ. Манай энэ үйл ажиллагаанд
Та бүхнийг Монгол улсынхаа урлаг соёлыг сэргээн босгох үйл ажиллагаанд нэгдэнэ үү хэмээн нийт блоггерууд уриалж байна.
Та бүхэн http://bloggers.blog.gogo.mn эндээс хандивын дансны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм.
Бидэнтэй холбоо барих утас: 8811 6589, 9905 1618.
Холбогдох и-мэйл хаяг: ariunbileg@gogo.mn, batkhuu@gogo.mn
Блогчид
Илгээх | 530 хүн уншсан | Бичсэн: Обдоо
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Хөндөгдөж буй асуудлууд
Шинэ жилээ ярьцгаа..
Манайхан энд шинэ жилээ яаж тэмдэглэхээ ярилцацгаа.. хэрвээ он гаргаад хийнэ гэвэл.. тэр нь тэгээд н...
Уулзая, учрая
Энд ихэвчлэн уулзая, учрая л гэсэн юм бичсэн байдаг юм байна шүү. Хүнтэй суугаад алга болчихоо...
Ууланд аялах
Сайн байцгаана уу блогийн бичиг нар минь. Та нартайгаа уулзаагүй удсан байна шүү. Комын ард ба...
Блогмны 7 жилийн ой..
Анх 2006 оны 2 сарын дундуур анх блогмн нээгдэж байжээ. 7 жилийн ой болохым байна даа.. Албан буса...
salhind garah uu
on garsnaas hoish l yarigdsan nuguu aldart bolor tooloh ajillagaa ehleegui l bn.. obodiin zugees ene...
Санаа оноонууд нь энд байна
- Шинэ жилээ ярьцгаа.. бичлэгт xvv: (хязгаарлагдсан)
- Шинэ жилээ ярьцгаа.. бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- Bloggeruudad handaj baina. бичлэгт Zurai: hehe yuun ch huurhun ym bichsiin, ter Han undesten gj ymar ch blog baisiin baigaan...
- Ууланд аялах бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- Ууланд аялах бичлэгт Zurai: (хязгаарлагдсан)
- Ууланд аялах бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- Блогмны 7 жилийн ой.. бичлэгт Zurai: (хязгаарлагдсан)
- Блогмны 7 жилийн ой.. бичлэгт Ойн Савдаг: (хязгаарлагдсан)
- Блогмны 7 жилийн ой.. бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- salhind garah uu бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- salhind garah uu бичлэгт xvv ٩(̾●̮̮̃̾•̃̾)۶: (хязгаарлагдсан)
- Блогмны 7 жилийн ой.. бичлэгт xvv ٩(̾●̮̮̃̾•̃̾)۶: (хязгаарлагдсан)
- Блогмны 7 жилийн ой.. бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- Блогмны 7 жилийн ой.. бичлэгт Buyanzaya: (хязгаарлагдсан)












