Ямар учиртай газар вэ гэж үү?

Улс орны нийгэм эдийн засаг болон эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар дугуй ширээний ярилцлага хийнэ.

2008-11-19, 15:48

НИЙТ БЛОГЧДИЙН ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ гэнэ

Зиа. Өчигдөр орой буюу 2008 оны 11-р сарын 18-ны орой нийт Монгол блогчидын шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай кийбоорд нэгт ахан дүүс цуглан хуралдан дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх комисс гэж байгууллаа. Үүнд: Сторми ноёнтон /Комиссын дарга/, Дэвдээхэй хатагтай /Нярав нягтлан/, Дэппсү хатагтай /менежер/, Хэрлэн хатагтай /менежер/, Эрка ноён /менежер/, Билгээ ноён /менежер/ нар томилогдлоо. 2. Хурлын шийдвэрээр тэр дороо 2008 оны 12-р сарын 20-ны 19.00 цагт "Сэлэнгэ" ресторанд хийхээр товлож захиалга өглөө. Уг газар нь тун дажгүй тохилог, боломжийн газар байлаа. Хөгжмийн дуугаралт, заалны хэмжээ зэрэг нь бидний зохион байгуулах арга хэмжээнд тохирно. 3. Шинэ жилийн хөтөлбөр байх нь зүйтэй гэж үзээд урьдчилсан хөтөлбөрийг дараахь байдлаар гаргалаа. Өөрчлөлт оруулах алтан санааг та нар нэмэрлэсүгэй :D Хөтөлбөр Нээлт Блогчидын холбооноос нийт блогчиддоо мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэн оргилуун дарс буудуулж цэнгүүн эхлүүлнэ. Булсара хамтлаг шинэ жилийн дуу дуулж мэндчилгээ дэвшүүлнэ. Мэндчилгээ (Сайтууд жижиг урлагийн номер ч юмуу жүжигчилсэн маягийн мэндчилгээ бэлдэж ирнэ) Хамтлаг, дуучид дуулнаа хажуугаар нь бүжиглэнээ. Хөгжилтэй байлгах үүднээс дуудлага худалдаа зарлах, Ханхүү Гүнж тодруулах, Шилдэг маск, Хамгийн өндөр ба нам блогчин шалгаруулах, Хэн хамгийн хурдан уугч вэ? гэх зэрэг арга хэмжээнүүдийг явуулан тус тусад нь урамшуулах болно. Арга хэмжээнүүдийг дуусахтай зэрэгцээд цэнгээнт бүжиг, диско бүжиг залганаа. За тэгээд Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлж байгаа тухай гадаад дотоодод суугаа блогчин анд нөхдүүддээ интернэтээр мэндчилгээ дэвшүүлж өөрсдийн арга хэмжээний явцыг вэб камераар харуулах боломжтой байнаа. Заак үнэ хөлсний тухайд бол нэг хүнээс 30.000-хан төгрөг хурааж дараахь үйл ажиллагаанд зарцуулна. Үүнд: 1. 19.00 цагаас 24.00 цаг хүртэлхи рестораны төлбөр 2. Шинэ жилд оролцогчидын уух зүйлс, хөнгөн зууш, жимс ногоо төмс гээдайхгүй юу:P 3. За тэгээд хамтлаг дуучдад зарцуулах багахан төсөв. 4. Арга хэмжээний үеэр явагдах тэмцээн уралдаануудын шагнал урамшуулал. 5. Бусад жижиг зардал гэх мэт... Зарцуулалтын тухайд төлбөрийн тайланг дундын блог дээр дэлгэн талбих болноо. Үйл ажиллагаанаас шалтгаалан мөнгөнд хэмнэлт гарч үлдэгдэл үлдэх аваас хүмүүнлэг буяны ажилд зарцуулчихъя гэсэн санааг хэрэгжүүлчихмээр байна. За тэгээд 2008 дугаар оны 11-р сарын 25-ны өдөр тухайн газраа урьдчилгаа төлбөр төлөхөөр тохиролцсон тул оролцох блогчид кассын нярав Дэвдээхэйд 25-ны өдрөөс өмнө төлбөрөө гардуулвал ихэд сайн байна. Жич: Энэхүү төлбөр нь дараагийн арга хэмжээнд хамаагүй тул халаасны мөнгөтэйгээ ирнэ үү яана уу та бүхний мэдэх асуудал билээ. Урьдчилсан байдлаар нэг ширээнд 8-10 хүн суухаар бодож захиалга өгсөн бөгөөд хүний тоогоор пиво, ундаа мэтхэн ширээнд нэг шил гатуу юм, тээд хөнгөн зууш торт жимс ногоо, вино, эцэст нь оргилуун дарс. Аа бас нэг юм бий. Бид гаднаас оргилуун дарс, ширээ чимэглэх зориулалттай Виски ч юм уу авч очиж болох юм. Заак инкээд кийбоорд нэгт ахан дүүсийн саналыг нүдээ чилээн хүлээе. Аа тийм бас нэг юм бий... Кассын няравын утасны дугаар: 99829913 /Хажуу айлаасаа Дэвдээхэйг дуудуулж ярих/ :P

Илгээх | 1013 хүн уншсан | Бичсэн: 300-н блог

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (61) | :

харин ээх
dadido хэзээ бичсэн: 20:08, 2009-12-03 | |
bi lav ene jil shine jil hiine
blogeruudaaraa yolk hiitsgeeye
obod (зочин) хэзээ бичсэн: 19:39, 2009-12-03 | |
хийшдээ хө
300 хэзээ бичсэн: 18:01, 2009-12-03 | |
хийшдээ хө
Зочин хэзээ бичсэн: 18:00, 2009-12-03 | |
би энд шинээр орж ирлээ өөртөө тэнэг нэр өгсөн байна уу
Амьдрал (зочин) хэзээ бичсэн: 16:27, 2009-12-03 | |
ene jil shine jil hiih yum yy
dadido хэзээ бичсэн: 20:03, 2009-10-31 | |
hey
1. Зоо,
2. Обод
3. Фриска
4. Ангаахай
5. Тунгаа
6. Юки
7. Сэкү
8. Жигүүр
9. Шинээ6
wow ene nzuud tend ochood but awah bhdaaaa kk
Зочин хэзээ бичсэн: 19:30, 2009-10-31 | |
hey sn uu blogchdoo
dereesn doshoo hurtel unshlaa. bi soragsan bn. gagtshuu minii neriig zarimn ene hen yumn bol gej bodood listendee burtgesenl bgaa bh. bi ch gesen shine jiliin udeshlegt oroltsmoor bn . hamgiin gol asuudal bi negch blog-iintai uulzaj bgaaguidl bgaan. neg uulzaj ta hediin tsaraig harhiinsan
Зочин хэзээ бичсэн: 19:28, 2009-10-31 | |
хэхэ шинэ жилийн ийм арга хэмжээ болсымуу би л лав юу ч мэдээгүй өнгөрчихсөн юм байна одоо хаврынх дээр нь очмоор байна
director хэзээ бичсэн: 18:14, 2009-02-23 | |
Одоо л харж байна ш д. Андууд намайг мартваа... Би ингэхэд тэгээд хэнтэй ямар ширээн дээр суухиймбээээ...
Дэбдээхэйтэй сая л ярьлаа шд. Мөнгөө аваад очиж болох уу...
shinee (зочин) хэзээ бичсэн: 16:06, 2008-12-14 | |
юу юугүй болохнээ базарваань whew!
Friska хэзээ бичсэн: 21:16, 2008-12-12 | |
хайн. гарчгаа одоо л хардаг чи нээрээ
yuki хэзээ бичсэн: 20:01, 2008-12-12 | |
Хараад байсан чинь дээр гарчиг нь блогчдийн гээд биччихсэн байна шүү дээ tongue
xvv хэзээ бичсэн: 18:58, 2008-12-12 | |
G84 бараг болох юм шиг байлээ. Тэр өдөр нь мөнгөө бариал оччихгүй юу дөө.
bilgee28 хэзээ бичсэн: 18:02, 2008-12-12 | |
би зоосоо бариад очиноо баталгаатай ни дээр тэгэхгүи бол амжихгви ч байж мэднэ
g84 хэзээ бичсэн: 11:34, 2008-12-03 | |



:-)
 

Хөндөгдөж буй асуудлууд

Шинэ жилээ ярьцгаа..

Манайхан энд шинэ жилээ яаж тэмдэглэхээ ярилцацгаа.. хэрвээ он гаргаад хийнэ гэвэл.. тэр нь тэгээд н...

Уулзая, учрая

 Энд ихэвчлэн уулзая, учрая л гэсэн юм бичсэн байдаг юм байна шүү. Хүнтэй суугаад алга болчихоо...

Ууланд аялах

 Сайн байцгаана уу блогийн бичиг нар минь. Та нартайгаа уулзаагүй удсан байна шүү. Комын ард ба...

Блогмны 7 жилийн ой..

Анх 2006 оны 2 сарын дундуур анх блогмн нээгдэж байжээ. 7 жилийн ой болохым байна даа.. Албан буса...

salhind garah uu

on garsnaas hoish l yarigdsan nuguu aldart bolor tooloh ajillagaa ehleegui l bn.. obodiin zugees ene...

Санаа оноонууд нь энд байна

Төөрсөн бол ийшээ: