Ямар учиртай газар вэ гэж үү?

Улс орны нийгэм эдийн засаг болон эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар дугуй ширээний ярилцлага хийнэ.

2010-06-08, 20:07

нэг бээзнэс санаа

Би нэг бээзнэс санаа бичье.  Гар загатнаад бүр.  Одоо нэг үеэ бодвол барилга объектын тоо нилээд их болжээ.  Цөөн биш айлууд зуслангийн байшинтай.  Өвөл болоход баахан эзгүй байр лагерь энэ тэрээр л нэг үлдэнэ.  Энэ өвөл л гэхэд манай хамаатны байшинд хулгай орж, нилээд их хэмжээний хөрөнгө л алга болсон.  Дээрээс нь сэтгэлд сэвтэй.  Цагдаад хэлээд ямар ч нэмэргүй.  Зүгээр л хэргийн тоо нэмэхээс цаашгүй.  Тэд ч хичээдэггүй, завгүй.  Хөөцөлдлөө ч юу ч олохгүй. За тэгээд айл буулгая гэхээр олдох нь ховор.  Бараг л манай хашаанд үнэгүй буугаач нүүрс түлээг чинь даая гэдэг.  Нөгөө талаар хашааны газар нь талхилагдчихдаг.  Намар болоход төмөр хаалга, цонхны хаалт төмөр хоёртоо л найдаад явдаг.  Ийм үед хамгаалалтын албад соргог ажилламаар.  Дохиолол хамгаалалтын хэрэгсэл овор хэмжээ багасаж, нэг бүрийн үнэ нь анх орж ирж байснаа бодвол хямдарсан биз.  Томоохон зуслангийн газрын ойролцоо пост юм уу пункт байгуулаад нэг машин тавьчаад хэд хэдэн айлд дохиолол тавьчихаад нэг айлаас сард 60 мянгыг нэхээд сууж байхад бараг л сул мөнгө гэсэн үг дээ.  Үүнийг судалж үзээд тооцоог нь хийгээд туршаад үзэхэд юу нь болохгүй гэж. 

Илгээх | 420 хүн уншсан | Бичсэн: dadido

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (2) | :

баярлалаа вантаан
dadido хэзээ бичсэн: 19:00, 2010-06-11 | |
гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гайхалтай
Зоригт ван хэзээ бичсэн: 18:50, 2010-06-09 | |



:-)
 

Хөндөгдөж буй асуудлууд

Шинэ жилээ ярьцгаа..

Манайхан энд шинэ жилээ яаж тэмдэглэхээ ярилцацгаа.. хэрвээ он гаргаад хийнэ гэвэл.. тэр нь тэгээд н...

Уулзая, учрая

 Энд ихэвчлэн уулзая, учрая л гэсэн юм бичсэн байдаг юм байна шүү. Хүнтэй суугаад алга болчихоо...

Ууланд аялах

 Сайн байцгаана уу блогийн бичиг нар минь. Та нартайгаа уулзаагүй удсан байна шүү. Комын ард ба...

Блогмны 7 жилийн ой..

Анх 2006 оны 2 сарын дундуур анх блогмн нээгдэж байжээ. 7 жилийн ой болохым байна даа.. Албан буса...

salhind garah uu

on garsnaas hoish l yarigdsan nuguu aldart bolor tooloh ajillagaa ehleegui l bn.. obodiin zugees ene...

Санаа оноонууд нь энд байна

Төөрсөн бол ийшээ: