хийгээч ээ залуус аа
Би энэ талаар мөн ч их бичиж байна даа. Болдогсон бол өөрөө эхлүүлмээр санагдсан ч залхуурал,дээрээс нь зав гарахгүй юм. Нөгөө талаар миний хэлний мэдлэг сул байна л даа. Энэ өөрөө яг миний "ажлын байрны тодорхойлолт" онд ороод ирвэл ч бас болж байна л даа. Та нар өдөр тутмын сонин гарчигладаг л байх. Би лав ихэнхийг нь харчихдаг юм. Даан ч бүгд бараг адилхан мэдээлэлтэй. Жижигхэн оронд мэдээлэл бэлтгэх бас л хэцүү байх. Байдаг хэдэн "од"оосоо ярилцлага гэдэг юмыг нь аваад бараг дуусчихсан. Сүүлдээ нөгөө од нь ховордоод кино, клип, рекламны бараг "нийтийн хэсэгт" тоглосон хүнээс ярилцлага авахаа шахна. Гэхдээ амьдрал баян юм болохоор "но той, ноцтой" юм ундраад л байна л даа. Зарим сонин бараг үнэндээ ганц хүний блогоос дор үнэлэмжтэй явж байна. Хатуухан бичсэн бол уучлаарай. За гол зүйл рүүгээ оръё
Хэдэн жилийн өмнө "Mongol times" гэдэг дажгүй сонин байлаа. Эрхлэгч нь ерөнхий сайд асан М.Энхсайхан. Тэр үнэхээр гоё сонин гаргаж чадсан юм. Энэ пиар биш шүү найзуудаа. Зөвхөн ГАДААД ЕРТӨНЦИЙН талаар. Хавсралт нь гэж үнэн сонирхолтой. Жишээ нь гэхэд Ариун цэврийн өрөөний тухай ч юм уу. Хүн төрөлхтөн ариун цэврээ хэрхэн хангаж ирсэн түүхтэй, тэр нь яаж хөгжсөн гээд л. Даан ч хөөрхий минь нүд аньсан юм. Түүнээс хойш олон л сэтгүүл, сонин мэндэлсэн. Гэхдээ гүйцсэн нь үгүй л болов уу. Яг ийм үед хэдэн хэлтэй устай залуучууд минь нийлээд нэг юм ХИЙГЭЭЧ ээ. Цаана чинь энэ талын гадаад мэдээллээр цангасан хүмүүс пиг байна. Гадаад мэдээ гэдэг уг нь холливуудын хэдэн оддын салсан суусан, хамгийн урт хиам, багдадад дэлбэрэлт болсон төдий биш л гэж боддог шд. Одоо сонинуудынх ийм л байнашд. Уг нь өчнөөн хэлтэй блоггерууд байдаг. Яаж ийж байгаад эхний дугаараа гаргачихад яадгын. Өөрсдөө л мэд
Илгээх | 1510 хүн уншсан | Бичсэн: dadido
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (20) | :
odoo yag unshij baigaa nomniihoo tuhai bichchii.
bodoh, tungaah yum bhgui.
zozo bi bichleg oruuldguu bolhoor urilga ywuulku bzde
Цаашдаа үнэхээр хэрэгцээтэй байж чадвал сонин, сэтгүүл хэлбэртэй болгоход бол ядах зүйлгүй байх аа...
дао> Хамтран бичигчийн урилга явуулсан шүү. Зөвшөөрөөд аваарай. Өөр хамт бичих хүмүүс байвал бичээрэй.
Хөндөгдөж буй асуудлууд
Шинэ жилээ ярьцгаа..
Манайхан энд шинэ жилээ яаж тэмдэглэхээ ярилцацгаа.. хэрвээ он гаргаад хийнэ гэвэл.. тэр нь тэгээд н...
Уулзая, учрая
Энд ихэвчлэн уулзая, учрая л гэсэн юм бичсэн байдаг юм байна шүү. Хүнтэй суугаад алга болчихоо...
Ууланд аялах
Сайн байцгаана уу блогийн бичиг нар минь. Та нартайгаа уулзаагүй удсан байна шүү. Комын ард ба...
Блогмны 7 жилийн ой..
Анх 2006 оны 2 сарын дундуур анх блогмн нээгдэж байжээ. 7 жилийн ой болохым байна даа.. Албан буса...
salhind garah uu
on garsnaas hoish l yarigdsan nuguu aldart bolor tooloh ajillagaa ehleegui l bn.. obodiin zugees ene...
Санаа оноонууд нь энд байна
- Шинэ жилээ ярьцгаа.. бичлэгт xvv: (хязгаарлагдсан)
- Шинэ жилээ ярьцгаа.. бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- Bloggeruudad handaj baina. бичлэгт Zurai: hehe yuun ch huurhun ym bichsiin, ter Han undesten gj ymar ch blog baisiin baigaan...
- Ууланд аялах бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- Ууланд аялах бичлэгт Zurai: (хязгаарлагдсан)
- Ууланд аялах бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- Блогмны 7 жилийн ой.. бичлэгт Zurai: (хязгаарлагдсан)
- Блогмны 7 жилийн ой.. бичлэгт Ойн Савдаг: (хязгаарлагдсан)
- Блогмны 7 жилийн ой.. бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- salhind garah uu бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- salhind garah uu бичлэгт xvv ٩(̾●̮̮̃̾•̃̾)۶: (хязгаарлагдсан)
- Блогмны 7 жилийн ой.. бичлэгт xvv ٩(̾●̮̮̃̾•̃̾)۶: (хязгаарлагдсан)
- Блогмны 7 жилийн ой.. бичлэгт dao: (хязгаарлагдсан)
- Блогмны 7 жилийн ой.. бичлэгт Buyanzaya: (хязгаарлагдсан)